Азийн наадмын гольфийн спортын Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 16 орны 40 тамирчин оролцож буйгаас Монгол Улсыг төлөөлж Долгорсүрэнгийн Ичинноров, Хасарын Тэлмэн нар өрсөлдөж байна.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд Батсайханы Алтайбаатар, Чинбатын Бат-Амгалан, Жамбалдоржийн Маргад, Жаргалсайханы Анарбат нар оролцож байна. Азийн наадмын гольфийн төрөлд монголчууд 2006 оны Дохагийн Азийн Наадмаас хойш тав дахь удаагаа оролцож байгаа юм. Гольф дөрвөн өдөр үргэлжилж, аравдугаар сарын 1-нд дүнгээ гаргах аж.
Сонирхуулахад, Манай гольфчин Д.Ичинноров тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад тамирчинд тооцогдож байгаа бөгөөд Асашёорюү Д.Дагвадорж аваргын төрсөн дүү юм.
Гэрэл зургийг: Э.Харцага