"ХАНЖОУ 2022": Жүдо бөхийн багийн барилдаанд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртлээ

"ХАНЖОУ 2022": Жүдо бөхийн багийн барилдаанд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртлээ

“Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр жүдо бөхийн багийн барилдаан болж Монголын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын шигшээ багтай таарсан Монголын шигшээ багаас эрэгтэй +90 кг жинд О.Цэцэнцэнгэл Хан Жү Ёопыг нэмэлт цаг ялж багтаа эхнийг оноог авчирсан. Түүний дараа эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн Хух Мимиг вазари үнэлгээгээр ялж багийнхаа давамгайллыг бататгав. Тэрээр өмнөх хоёр дэлхийн аваргад Хух Мимиг дараалан ялаад байсан юм.

Гурав дахь барилдааны эрэгтэй -73 кг жинд Ц.Цогбаатар Ли Еүн Кул нарын хооронд болоход дэлхийн аварга Ц.Цогтбаатар вазари үнэлгээгээр ялж тооны харьцаа 3-0 болсон.

Харин эмэгтэй -73 кг жинд Б.Ням-Эрдэнэ Хан Хэжүд цэвэр ялагдсанаар 3-1 болов. Улмаар эрэгтэй -90 кг жинд Г.Алтанбагана Ли Сунхог нэмэлт цагт ялснаар Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг 4-1 харьцаагаар ялснаар ийнхүү хүрэл медаль хүртэж байна.