Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд есөн баг оролцсон.
Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Улмаар Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байсан юм.
Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар ялагдсан тул нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил аваагүй юм. Ингэснээр манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо. Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.