Ховд-Өлгий чиглэлийн "Бураатын даваа"-нд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна

Ховд-Өлгий чиглэлийн "Бураатын даваа"-нд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна

Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 19:00 цагийн байдлаар дараах авто замуудад цас ихээр орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирч буй.

Хашаатын хөтөл - Цас орж халтиргаа гулгаа үүссэн тул давс, бодис цацахаар ачигч 1, замчин 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. “Ховд АЗЗА” ТӨХК А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн замд үзлэг хийж Зээгтийн давааны замын цасыг цэвэрлэхээр Замчин 5, Ачигч 1 гарган ажиллаж байна. “Жол” ХХК А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын 130 дахь км Бураатын даваанд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна. Зам хариуцагч "Жол" ХХК-иас ковш 1, замчин 6 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажиллаж байна.