Махчин бүргэдийн савраас зулзагаа аварч буй чацарыг (зэрлэг нохойн төрөл) гэрэл зургийн хальснаа буулгажээ. Энэхүү гэрэл зургийг 39 настай Атэб Хуссайн гэх зурагчин дарсан бөгөөд Кени улсын "Масай Мара" гэх газарт болсон үйл явдал аж. Тодруулбал, тус гэрэл зурагт зэрлэг нохойн зулзагыг махчин бүргэд шүүрэхэд эх нь бүргэд рүү үсэрч, зулзагаа аварч буй сэтгэл хөдөлгөм агшинг харуулжээ.
