"Ханжоу 2022" Азийн спортын 19 дүгээр наадмын жүдо бөхийн төрөл 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана Ливаны жүдоч Сагапов Карамнобтой барилдаж тун эргэлзээтэй ялагдал хүлээлээ. Барилдааны үндсэн цаг дуусч, нэмэлт цагт манай жүдоч ууцаар нь тэвэрч дагаж эргүүлсэн ч, ялалтыг шүүгчдийн шийдвэрээр Сагаповт өглөө.