Увс аймгийн Өндөрхангай сумын 1994 оны төгсөлтийнхөн сумынхаа "Жиргэрийн ам" гэх газрын 750-800 ш хуш модыг буджээ.
Мөн тухайн орчны хогийг түүж цэвэрлэсэн бөгөөд дараа дараагийн анги хамт олон, албан байгууллага, найз нөхөд, гэр бүлүүд үргэлжлүүлэн хуш модоо будаж байгаль эхээ хайрлахыг уриалж байгаа аж. Сонирхуулахад, Олон жилийн туршид нефтийн гаралтай түрхлэг, будаг зэргийг модны холтос ховхорсон хэсэгт түрхэж, шавж цуглах, өвчлөх, өмхрөхөөс нь хамгаалах зорилгоор хэрэглэсээр ирсэн билээ.