"Ханжоу 2022" Азийн спортын 19 дүгээр наадмын жүдо бөхийн төрөл 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -78кг-ын жингийн торгуулийн тойрогт манай улсын тамирчин ОУХМ О.Хүслэн, Хятадын Тайванийн тамирчинг боох мэхээр ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.