“Ханжоу-2023” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр /2023.09.24/ эхэлсэн.
Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Хонгконг, Тажикстан, Узбекистаны жүдочдыг ялж финалд шалгарсан. Ё.Басхүү аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Риёма Танакатай барилдаж базари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын тамирчдын 48 дахь мөнгөн медалийг зүүв.