Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсэж, хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсэж, хүйтэрнэ

Маргааш нутгийн баруун хэсгээр, энэ сарын 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Энэ сарын 25-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын  ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27, 28-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Маргааш буюу энэ сарын 25-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 26-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.