Талийгаач Б.Эрхэмбаярын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ

Талийгаач Б.Эрхэмбаярын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн нь өдгөө олны анхаарлыг татаж, басхүү хардлага төрүүлээд байна.

Учир нь талийгаач Б.Эрхэмбаяр нь олон тэрбум төгрөгийн хохиролтой байж болзошгүй койны хэргээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хамтаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм. Тиймээс ч түүний үхлийн шалтгааныг олон нийт анхааралтай ажиглаж байна. Цагдаагийн байгууллагаас граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгахад гражд 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаярын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан байна.

Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмч дүгнэлт гарч, мөрдөн шалгах ажиллагаа явагдсанаар талийгаач өвчний улмаас таалал төгссөн үү, эсвэл гаднын нөлөөтэй нас барсан уу гэдэг нь тодорхой болох юм.