Энэтхэг, Монгол хоёр улс Шинэ Дели хотын тусламжтайгаар барьж буй тус Монгол Улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцсан талаар Энэтхэг улсын Akipress агентлаг мэдээлжээ.
Тус ажлын явцтай Энэтхэгийн Гадаад харилцааны яамны (Зүүн) нарийн бичгийн дарга Саурабх Кумарын, Монгол Улсад хийсэн гурван өдрийн айлчлалын үеэр танилцсан байна. Үүний дараа Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нямдоржийн Анхбаяртай хэлэлцээ хийж, БСШУС-ын сайд Л.Энх-Амгалан, ЗГХЭГ-ын сайд, Д.Амарбаясгалан нарт бараалхжээ.
Энэ үеэр талууд Энэтхэг, Монголын стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх, өндөр түвшний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар ярилцажээ. Ингэхдээ цаашид хоёр улс хөгжлийн түншлэл, боловсрол, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо, соёл урлаг, чадавхийг бэхжүүлэх, нүүрс устөрөгч, уул уурхай, батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.