"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ- ий 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53кг, 62кг, 68кг, 72кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдана.
Тус 4 жинд манай улсаас:
- Эмэгтэйчүүдийн 53кг-д цэргийн Дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, Шведийн тамирчин Европын хошой аварга Ионна Малмгрентэй
- Эмэгтэйчүүдийн 62кг-д Дэлхийн аварга МУГТ Пүрэвдоржийн Орхон, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт, Ази Тивийн аварга Лон Жиатай
- Эмэгтэйчүүдийн 68кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, эзэн орны тамирчин Эмилия Яковльевичтой
- Эмэгтэйчүүдийн 72кг-д ОУХМ Энх-Амарын Даваанасан, Полшийн Наталья Стрзалкатай тус тус эхний тойрогт барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн шигшээд МУГТ Д.Отгонжаргал, Японы Юи Сүсакитай барилдах юм.
Тэмцээн Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт Серби Улсын нийслэл Белград хотын "Stark Arena"-д эхэлнэ.