МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр аваргын төлөө барилдана

МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр аваргын төлөө барилдана

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хагас шигшээд зодоглосон ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал, АНУ-ын бөх олимпийн хүрэл, Дэлхийн хошой мөнгө, нэг хүрэл медальт Сара Хилдебрандттай барилдлаа.

Тэд хоорондоо 3 дахь удаагаа таарч барилдаж байгаа бөгөөд хожлын харьцаа 1:1 юм. Хайнаагаа хагалах барилдаанд манай тамирчин 7:5 оноогоор өрсөлдөгчөө буулгаж авлаа.Хагас шигшээ барилдаанд өрсөлдөгчөө хожсоноор Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө олимпийн аварга, Дэлхийн 3 удаагийн аварга Японы Юи Сүсакитай барилдах юм.

Ийнхүү МУГТ Д.Отгонжаргал 3 жил дараалан ДАШТ-ий медалийн болзол хангалаа.