Өдгөө Монгол Улсын ерөнхий боловсролын 814 сургуульд нийт 597 мянган хүүхэд суралцаж, 30 мянган багш ажиллаж байна. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байгаа юм.
Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/ “Боловсрол” суваг телевизтэй хамтран манай улсад багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай “Би багш” Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Т
эгвэл 2019 оны Монгол Улсын шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн багш Ц.Аюуш шалгарч, 100 сая төгрөгийн шагналын эзэн болжээ.