СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна

Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орж, уулархаг нутгаар нойтон ихэнх нутгаар сэрүүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Мөн өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо орж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэх ажээ. Харин Улаанбаатар хотод маргааш 11 градус дулаан бол бямба, ням гараг буюу амралтын өдрүүдэд 12, 10 градус дулаан, бага зэргийн бороотой байх аж.