"Ардчиллын хоёр дахь сэргэн мандлын үе болж байна" гэж С.Баярцогт мэдэгджээ

"Ардчиллын хоёр дахь сэргэн мандлын үе болж байна" гэж С.Баярцогт мэдэгджээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй Төвийн бүсийн "Эдийн засгийн форум" өнөөдөр /2023.09.13/ Дундговь аймагт зохион байгуулагдаж байгаа аж. Тус форумд оролцохоор АН-ын дарга Л.Гантөмөр, тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, дэд дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс Дундговь аймагт хүрэлцэн очоод байгаа аж. Мөн тус уулзалтад Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхөнгай, Төв аймгийн АН-ын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ. 

Энэ үеэр С.Баярцогт, "1990 он бол Монгол Улс сэргэн мандсан ардчиллын он жилүүд байсан. Өнөөдөр та бүхэн ардчиллын 2 дахь сэргэн мандлын үе болж байна. Хувь заяаны эрхээр эргэлтийн сэргэн мандлын үе эхэлж байна. Энэ утгаараа та бүхний үе эхэлж байна. Бидний өмнө ардчиллын төлөөх асар их хариуцлага байгаа. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд бид ингэж ялагдал хүлээж байгаагүй. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил, ардчилал хямралд орсон. Ийм хүнд үед бид хариуцлагаа ухамсарлаж, ялалт байгуулах хэрэгтэй. 1992 онд хийсэн Үндсэн хуулийнхаа үзэл санааг бид улам төгөлдөржүүлэх ёстой" гэж мэдэгджээ.