С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийн суудал дүүргэлт 20 хувьтай байгаа тул 200 мянган төгрөгөөр нэг цаг нисэхийг уриалж байна /LIVE/

С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийн суудал дүүргэлт 20 хувьтай байгаа тул 200 мянган төгрөгөөр нэг цаг нисэхийг уриалж байна /LIVE/

Засгийн газрын ээлжил хуралдаан өнөөдөр /2023.09.13/ болж 24 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. 

Тэрбээр, Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийг эцэслэн баталлаа. 2002 оноос хойш АНУ-аас Монгол Улс руу шууд нислэгтэй болох саналыг Америк талаар байнга тавьж байсан ч Монголын тал зөвшөөрдөггүй байсан бол өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилснаар уг асуудал ажил хэрэг болж өнөөдөр эцэслэн батлагдлаа. Ингэхдээ мөн хуралдаанаар холбогдох журмуудыг баталлаа.

Ингэснээр ирэх оны хоёрдугаар сараас эхэлж МУ-аас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Жилд дунджаар АНУ, Монгол Улсын хооронд 60 орчим мянган иргэн нисдэг байсан. Нислэгт зарцуулах хугацаа 30-50 цаг, нислэгийн тийзийн үнэ хамгийн багадаа 2-4 мянган долларын үнэтэй байсан бол ирэх хоёрдугаар сараас шууд нислэг явж эхэлмэгц нислэгт зарцуулдаг байсан тийзийн үнэ 1000-1500 доллар, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр АНУ-ын аль ч хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.

Мөн шууд нислэг үйлдэхэд АНУ-ын иргэний нисэхийн байгууллагаас тодорхой шаардлага тавьдаг, шалгалт хийгддэг. Иймд уг ажлыг богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Түүнчлэн өнгөрсөн долдугаар сараас эхэлж МИАТ компанийг хоёр дахин хямд тийзээр орон нутгийн нислэг үйлдэж эхэлсэн. Энэ зун жуулчид ихтэй байсан тул орон нутгийн нислэгийн суудал дүүргэлт сайн байсан. Харин одоо жуулчдын улирал дуусаж орон нутгийн нислэгүүдийн суудал дүүргэлт дундарч 50 хүн нисдэг байсан бол 10 хүн нисдэг болж 20 хувьтай болсон. Тиймээс иргэддээ уриалахад аль болох орон нутгийн нислэгээрээ нисээрэй.

Нэг тал даа 200 мянган төгрөгөөр нисэж байгаа гурван ч том аймаг бий. Тус аймгууд руу хувийн машинаар явахад 200 мянган төгрөгийн зардал гардаг байх. Мөн 10 цаг машинаар явахын оронд нэг цаг нисэж орон нутгийн нислэгээ дэмжээрэй. Хэрэв бага дүүргэлттэй нислэг яваад байвал тус аймгуудын нислэгийг зогсоохоос өөр арга үгүй болно. Яагаад гэвэл алдагдалтай нислэг хийх боломжгүй болно" гэлээ. 

ҮЗЭХ: