Засгийн газрын ээлжил хуралдаан өнөөдөр /2023.09.13/ болж 24 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Цахим хөгжил харилцаа, холбооны сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр, “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний уулзалтаас МУ-ын Засгийн газар, ЦХХХЯ, И-Монголиа академийг хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахимд өндөр хувь нэмэр оруулж байгаа ажлыг бодитоор үнэлсэн. Бид НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилж 74 дүгээр байранд орсон. Энэ үзүүлэлтүүд цаашид авлигалын индексийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахаар хүлээгдэж байна.
Мөн Засгийн газраас 5Ш ажиллагааг явуулж, шилэн болгох нээлттэй засгийн бодлого хэрэгжүүлсэн нь олон улсад өндрөөр үнэлэгдэж байнө. Өнгөрсөн хугацаанд shilen.gov.mn нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 мэдээллийг иргэд, олон нийт нээлттэй хэрэглэх бололцоог хангуулсан” гэлээ.
ҮЗЭХ: