Х.Болорчулуун: Ирэх жилээс эхлэн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо бүрэн хангана /ВИДЕО/

Х.Болорчулуун: Ирэх жилээс эхлэн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо бүрэн хангана /ВИДЕО/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ болж 24 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан юм

Тэрбээр, "ХХААХҮ-ийн яамнаас хоёр асуудлын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Нэгдүгээрт 2023 оны ургацын урьдчилсан балансыг танилцуулсан бол хоёрдугаарт хүнсний нөөц бүрдүүлэлтийн талаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гарлаа.

Энэ жил хүнсний аюулгүй байдлын 34 дүгээр тогтоолын үр дүн мөн Засгийн газрын бодлого хэрэгжилт, тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн үр шимээр ургацын баланс эерэг гарсан. Үр тариа гэхэд хагас сая тонныг хурааж авах тооцоолол байна. Үүнээс улаан буудай 480 мянган тонныг хураах урьдчилсан тооцоог гаргалаа. Хүнсний ногоог энэ жил 14 мянган га талбайд тарьж, 165 мянган тонныг хурааж авах төлөвтэй байна. Ийнхүү хүнсний ногооны дотоод хэрэгцээг 80 хувь хангасан бол ирэх жил 90-100 хувь хангах бүрэн боломжтой. Мөн энэ жил ургац хураалтанд 10 гаруй мянган оюутан, сурагчид ажиллах төлөвтэй байна. Түүнчлэн гурил, удаан буудай, сүү, ус зэрэг хүнсний нөөцийг бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа.

ҮЗЭХ: