Ц.Элбэгдорж: Бүү сандар. Би сонгуульд нэр дэвшихгүй

Ц.Элбэгдорж: Бүү сандар. Би сонгуульд нэр дэвшихгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр “Авилгын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүнийг ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” санал О.Баасанхүү нарын гишүүдээс гарсан ч тус санал УИХ дээр унасан юм.

Харин энэхүү саналтай холбогдуулж, зарим нэр бүхий хүмүүсийг ирэх сонгуульд нэр дэвших нь гэсэн хэлэлцүүлэг зарим иргэдийн дунд гарсан. Энэ дотор Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын яригдсан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуулинд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа” гэжээ.