ВИДЕО: Хятадын Батлан хамгаалахын сайд алга болсон тул олон улсын хэвлэлүүд Ши Жиньпины тухай таамаглал гаргаж эхэллээ

ВИДЕО: Хятадын Батлан хамгаалахын сайд алга болсон тул олон улсын хэвлэлүүд Ши Жиньпины тухай таамаглал гаргаж эхэллээ

Хятадын Гадаад хэргийн сайд сураггүй болоод удаагүй байхад дахин Батлан ​​хамгаалахын сайд алга болсон тул олон улсын хэвлэлүүд Ши Жиньпины тухай таамаглал гаргаж эхэллээ.

БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу учир битүүлгээр алга болсон нь Хятадын улс төрийн орчинд түүний ирээдүйн талаарх цуу яриа, таамаглалыг дэгдээгээд байна. Мөн олон улсын хэвлэлүүд тус үйл явдлын онцолж олон талын таамаглал дэвшүүлээд байгаа юм. Энэ талаарх сүүлийн үеийн мэдээллийг олон улсын хэвлэлүүдээс эш татан хүргэвэл,  Ли Шанфу хамгийн сүүлд хоёр долоо хоногийн өмнө буюу наймдугаар сарын 29-нд олны өмнө гарч ирсэн. Үүнээс хойш сураггүй алга болоод байна. Харин энэ талаар тус улсын хэвлэлүүдэд баттай таамаглал мэдээлэл одоогоор нийтлэгдээгүй байгаа юм.

Энэхүү үйл явдал нь Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Гангийн сураггүй алга болсонтой холбогдуулан дэлхий дахины анхаарлыг татаж байна.

Тодруулбал, Өнгөрсөн долдугаар сард Цинь Гангийн сураггүй алга болж тус улсын дипломат хүрээнийхэнд цочрол үүсгэсэн. Харин үүний дараа олон улс Хятадын улс төрийн удирдлагын тогтвортой байдал, нууцлаг байдлын талаар эргэлзээ бүхий таамаглалуудыг дэвшүүлж буй.

ВИДЕО: