Шуурганы улмаас хоёр мянган хүн нас барж, олон мянган хүн сураггүй болсон тул Ливийг "гамшгийн хот" хэмээн зарлалаа

Шуурганы улмаас хоёр мянган хүн нас барж, олон мянган хүн сураггүй болсон тул Ливийг "гамшгийн хот" хэмээн зарлалаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зүүн Ливид хүчтэй шуурганы улмаас хоёр мянга гаруй хүн нас барж, олон мянган хүн сураггүй болсон талаас тус улсын засгийн газрын удирдагчид хэлснийг BBC агентлаг эш татан мэдээллээ.

Тодруулбал, Өнгөрсөн ням гарагт /2023.09.10/ Ливийн зүүн хэсгийн Бенгази, Сус, Дерна, Аль-Марж хотууд Даниел шуурганд өртөж, 150  байшин нурж, нийт хоёр мянга гаруй хүн нас барсан нь тогтоогдоод байгаа бөгөөд олон мянган хүн сураггүй болсон тул нас барагсдын тоо огцом нэмэгдэж болзошгүйг тус улсын засгийн газраас мэдээллээ. Түүнчлэн шуурганы улмаас Ойролцоогоор 100,000 хүн амьдардаг Дерна хотын хоёр далан нурж, нутгийн ихэнх хэсэг усанд живж, зарим оршин суугчид живж амиа алджээ. Зөвхөн тус хотын хэмжээнд нас барагсдын тоо 150-д хүрээд байна гэж Улаан загалмай нийгэмлэг мэдэгдэв. Мөн Ливийн армийн долоон албан хаагч аврах ажиллагааны үеэр сураггүй болжээ.

Иймд Ливийн зүүн бүсэл хөл хорио тогтоож, сургууль, дэлгүүрүүдийг хаахыг албаныхан тушааж, тус боомтыг эрх баригчид "гамшгийн хот" хэмээн зарлаад байна.