"DOTA2" тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "IHC E-Sports" баг түрүүллээ

"DOTA2" тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "IHC E-Sports" баг түрүүллээ

“The International Esports Federation”-с зохион байгуулдаг "IESF World Esports Championships" буюу цахим спортын 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион болж өнгөрлөө.

Тус тэмцээний "DOTA2" төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "IHC E-Sports" баг дэлхийн аварга болжээ. Тус тэмцээнд нийт 15 улсын шигшээ баг оролцсоноос "IHC E-Sports" баг түрүүлж, 50 мянган долларын эзэд болсон байна.