Казахстаны Шучинск хотод Биатлоны зуны Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 31-нд эхэлсэн.
Тус АШТ-д Монгол, Казахстан, Кыргызстан, Энэтхэг, БНСУ гэсэн 5 орны тамирчид өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний Эхний өдөр ОУХМ Энхбатын Энхсайхан залуучуудын 12.5 км-ын ганцаарчилсан уралдаанд хүрэл медаль хүртсэн юм.
Түүний хувьд өчигдөр /2023.09.01/ залуучуудын 7.5 км-ын супер спринт төрөлд өрсөлдөж (4+0) 22:39:5 минутын амжилтаар алтан медаль хүртлээ. Энэ зайнд 25 биатлонч уралдсан бөгөөд Э.Энхсайхан Монголын биатлончдын түүхэнд дэх анхны Ази тивийн аварга болов.