ВИДЕО: Японы сайд нар "Фүкүшима" мужаас далайн хоол худалдан авч идэхэд аюулгүй гэдгийг харуулж үдийн зоог барьжээ

ВИДЕО: Японы сайд нар "Фүкүшима" мужаас далайн хоол худалдан авч идэхэд аюулгүй гэдгийг харуулж үдийн зоог барьжээ

2011 оны гуравдугаар сард Японы "Фукушима-1" атомын цахилгаан станц цунамигийн улмаас цахилгаан хангамж, хөргөлтийн систем нь доголдож, гурван реакторт цөмийн түлш хайлж, дараа нь дэлбэрэлт болж, цацраг идэвхт бодис цацагдсан. 

Үүнээс болж станцыг хааж, реакторуудыг хөргөхөд их хэмжээний ус зарцуулсан бөгөөд дараа нь эзэлхүүнээсээ болж нөөцлөхөд хүндрэлтэй болсон тул "Фукушима-1" атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далай руу энэ долоо хоногт хаяж эхэлсэн юм.

Харин цөмийн цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далай руу асгаж эхэлсний дараа Хятадын эрх баригчид Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод байгаа. 

Тэгвэл Японы Ерөнхий сайд Ф.Кишида өөрийн Засгийн газрын гишүүдээ далайн наймаалж, Фүкүшима мужид тариалсан будаа, амтат гуа болон чанасан гахай махаар дайлж үдийн зоог барьсан гэж Эдийн засгийн сайд Я.Нишимура мэдэгджээ. Тэд үдийн цайныхаа үеэр "Фукушима-1" АЦС-ын ус далай руу урсаж байгаа талаар ярилцсан бөгөөд загас агнуурын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байхад анхаарна гэдгээ амласан гэжээ. 

Эх сурвалж: BBC