Өдрийн сонины өчигдрийн дугаарт “Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу” хэмээх нийтлэл хэвлэгджээ. Харин тус нийтлэлийн хариуд Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа
“Хувьсгалын галд шатаж, тэмцлийн дөлөнд түлэгдэж, тэр жилийн хүйтэн, хаврын хавсарганд жиндээгүй, цас бороонд нороогүй, шоронгийн олс, мөрдөлт үнэрлээгүй, үзээгүй хүүхдүүд тэгдэг л юм. Төр эргүүлнэ, тэргүүлнэ, унана босно гэдэг амар ч юм биш дээ” гэжээ.
Хувьсгалын галд шатаж, тэмцлийн дөлөнд түлэгдэж, тэр жилийн хүйтэн, хаврын хавсарганд жиндээгүй, цас бороонд нороогүй, шоронгийн олс, мөрдөлт үнэрлээгүй, үзээгүй хүүхдүүд тэгдэг л юм. Төр эргүүлнэ, тэргүүлнэ, унана босно гэдэг амар ч юм биш дээ. https://t.co/1AEsi2XlbL
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) December 17, 2019