БНСУ-аас Монгол Улсад ажиллахаар ирсэн төмөр замын ажилчид орон сууцны түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэж, мөнгө завшсан байжээ

БНСУ-аас Монгол Улсад ажиллахаар ирсэн төмөр замын ажилчид орон сууцны түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэж, мөнгө завшсан байжээ

БНСУ-аас Монгол Улс руу илгээсэн төмөр замын корпорацын хоёр ажилтан хоёр давхар байшингийн түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэж, мөнгө завшсан нь тогтоогджээ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод 2 давхар дуплекс хаусыг сарын 1 сая 656 мянган воноор түрээслэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд орон сууц түрээсэлсэн мэтээр гэрээг хуурамчаар үйлдэж, Корпорацаас гурван удаа түрээс төлөхийг шаардаж, хоёр удаа төлүүлсэн байна.

Эхний ээлжийн түрээсийн төлбөрт 13,248,000 вон төлснөөс тал хувийг нь буюу 6,624,000 воныг тус иргэд хувьдаа завшсан бөгөөд хоёр дахь түрээсийн 9.72 сая воны 4.86 сая воныг мөн хувьдаа завшжээ.

Тус корпораци хэрэгтэн А-г албан тушаалаас нь огцруулж, түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэх, орон сууцны түрээсийн төлбөрийг хууль бусаар авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан гэх хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Б-гийн хувьд уруу татагдсан, нас залуу, ажлын туршлага багатай, анх удаа ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр гурван сараар ажиллах эрхээ хасуулсан байна.

Түүнчлэн тус корпораци залилан мэхэлсэн, хувийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.