Өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай суралцагч 7 настайдаа сургуульд элсэх боломжтой

Өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай суралцагч 7 настайдаа сургуульд элсэх боломжтой

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан "Боловсролын багц хууль"-д багтсан суралцагчидтай холбоотой зарим заалтыг онцлон хүргэж байна.

- 5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд заавал хамрагдана. Ингэснээр ерөнхий боловсролын сургуульд ижил түвшний мэдлэг, ур чадвартай суралцагч элсэж, нэг гараанаас ижил тэнцүү суралцах боломж бүрдэх юм.

- Өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай суралцагч 7 настайдаа сургуульд элсэх боломж бүрдэв.

- Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа монгол хэл дээр явагдана. Гадаад хэлний тухайд эхний сонголт англи хэл байх юм. Бусад хэл судлах боломж нээлттэй.

- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцах хугацааг 3 жил байхаар хуульд тусгаж, сургууль болон ажлын байранд хосмог хэлбэрээр суралцана.

- Багц цагийг дүйцүүлэн тооцож, шатлан суралцах боломжийг бүрдүүллээ. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага төгсөөд дээд боловсролын байгуулллагад ЭЕШ-гүй элсэнэ.

- Дээд боловсролын байгууллагад суралцагч ижил түвшний бусад сургуулийн хичээл болон багшийг сонгон суралцаж болно.

- Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагчдад илүү олон боломж нээгдэнэ.

- Боловсролын бусад түвшний хөтөлбөрийг зэрэгцсэн болон дараалсан байдлаар шатлан суралцаж болно.