Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрын төлбөрийг ЗГ хариуцна /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрын төлбөрийг ЗГ хариуцна /ВИДЕО/

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан  “Боловсролын шинэ сэргэлт” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсны зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатай" гэж мэдэгдлээ. 

ВИДЕО: