СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй болсон эмэгтэй модноос дүүжлэгдсэн байдалтай нас барсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй болсон эмэгтэй модноос дүүжлэгдсэн байдалтай нас барсан байжээ

Гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон эмэгтэй модноос дүүжлэгдсэн байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн “Баянтал”-ын 3 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн М нь наймдугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон, автомашиныг нь Хар модтойн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км/-аас олсон тухай дуудлагыг наймдугаар сарын 23-ны өдрийн 04:30 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээлллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М /33 настай, эмэгтэй/-ыг наймдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:35 цагт Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модтын даваа” гэдэг газар, ой модон дотор модноос дүүжлэгдсэн байдалтай цогцсыг олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө