Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10:00 цагт товлогдсон байсан ч хойшиллоо. Учир нь УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж, дүгнэлтээ эцэслэхээр болсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулжээ.
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах шийдэлд хүрч, ажлын хэсэг байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон байна.
Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг үдээс хойш 14:00 цагт товлолоо.