Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх Н.Батсуурь аваргын асуудлыг улсын байцаагчийн дүгнэлтээр ХААЖЭЭ

Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх Н.Батсуурь аваргын асуудлыг улсын байцаагчийн дүгнэлтээр ХААЖЭЭ

Үндэсний их баяр наадмын үеэр ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх бөхчүүдийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Улсын заан цолны болзол хангаад байсан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа "салаавч" гаргасан гэх Даян аварга Н.Батсуурьт холбогдох хэргийг хаасан талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Бөхчүүдтэй холбоотой хэрэгт прокуророос харьяалал тогтоож, улмаас тус асуудлыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэсийн улсын байцаагч нар шалгаж, "Даян аварга Н.Батсуурийг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. "Салаавч" гаргаагүй болох нь гэрэл зургаар батлагдсан" хэмээн тус асуудлыг улсын байцаагчийн дүгнэлтээр хааж шийдвэрлэсэн байна. Харин бусад бөхчүүдийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Зөрчлийн тухай хуулийн 6.28.1-т Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих нь хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн харьяалалд байдаг талаар заажээ.