Аялал жуулчлал-Спортын наадам албан "Их алтай" олон улсын аялал жуулчлал-спортын наадам албан ёсоор эхлэлээ.
"Их алтай" олон улсын аялал жуулчлал-спортын наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2023.08.12/ Баян-Өлгий аймгийн “Төв цэнгэлдэх”-д ёслол төгөлдөр эхлэлээ. Нээлтийн ажиллагааг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нээж, наадмын ажлаас амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээг Монгол улсын төрийн дуулал эгшиглэнэ эхлүүлж, Наадамд оролцох баг тамирчдын жагсаал, Мото үзүүлэлт, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын Театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор үргэлжлэлээ.
Тус наадам нь рафтинг, уулын авиралт, загасчлах спорт, олс таталт, мотоциклийн аяллын тэмцээн, нордикийн алхалт, усны аяллын тэмцээн, явган аялал, гар барилдаан, бухаша тартыс зэрэг спортын төрлүүдээр 8 өдрийн турш зохин байгуулагдана.
Наадамд Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ, Беларус гэсэн 5 улсын төлөөлөл, баг тамирчид оролцох бөгөөд энэ жил спортын 17 төрлөөр зохион байгуулагдана. “Их Алтай” аялал жуулчлал-спортын наадам нь “Алтай бид бүгдийн орон гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд Их Алтайн нурууг дамнан орших улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн болдгоороо онцлогтой.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам