Сошиалд 70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд өчигдөр /2023.08.14/ буулаа.
Julius Dein нь ойрын зайн илбээрээ алдартай бөгөөд алдартнуудын үдэшлэг, томоохон арга хэмжээ, Академийн шагнал гардуулах ёслолд оролцож илбэ үзүүлдэг ба 2021 онд интернэтэд хамгийн их хандалттай сувгуудын нэгээр тодорч байжээ. Тэрбээр Монгол Улсад зохион байгуулагдах Nas Summit арга хэмжээнд оролцох юм.