Ардчилсан нам Нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй үер, усны гамшгийн талаар мэдээлэл хийж, үерийн гамшигт амиа алдсан 5 иргэн, тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлд, Монгол Улсын иргэн бүр 1/Амьд явах, 2/Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжиж чадахгүй байгааг онцоллоо.
Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтуудыг хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудад сануулж байгаагаа мэдэгдлээ. Мөн үерийн гамшигт өртсөн иргэдэд туслахаар хандивын аяныг зарлаж байгаа бөгөөд Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид та бүхнийг нэгдэхийг уриалж байна.
