Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан өнөөдөр /2023.08.05/ Хүй долоон худагт болно.
Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдахаар буүртгүүлжээ. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болно.
Үндэсний бөхөд түрүүлсэн бөхийг 30,0 сая төгрөг болон ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээлээр шагнах бол өвөр монгол, буриад бөхөд түрүүлсэн бөхөд 25,0 сая төгрөгний шагнал мөн мөнгөн тоногтой эмээл олгох аж.