ШУУРХАЙ: БНСУ-д аялж явсан Монгол иргэн хэт халууны улмаас нас баржээ

ШУУРХАЙ: БНСУ-д аялж явсан Монгол иргэн хэт халууны улмаас нас баржээ

БНСУ-д +40 гардус хүрч халж байгаатай холбогдуулан иргэдийг сэрэмжлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гарагт буюу наймдугаар сарын 2-ны өдөр хэт халууны улмаас Солонгост Монгол иргэн нас барсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, Наймдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагийн үед Жоллонам мужийн "Дэбул" аж үйлдвэрийн цогцолборын ойролцоо гудамжинд нэг хүн ухаангүй хэвтэж байхыг ойролцоох иргэд харж, эмнэлэгт дуудлага өгсөн байна.

Өвчтөнд үзлэг хийж, биеийг нь термометрээр хэмжихэд дээд хязгаар болох +42 градусын биеийн температурыг заасан бөгөөд тус иргэн хүндрэлээ даалгүй нас баржээ. Ингээд холбогдох ажилтнууд тус иргэний бичиг баримтыг шалгаж үзэхэд 2-3 хоногийн өмнө аяллын виз авч, Солонгост нэвтэрсэн 53 настай Монгол Улсын иргэн болохыг тогтоосон байна. Одоогоор тус иргэний талаар илүү тодорхой мэдээлэл байхгүй.

БНСУ-ын хэмжээнд энэ сар гарсаар 1385 хүн халууны улмаас өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тус улсын эрх баригчид халууны сэрэмжлүүлэг гаргаад 10 хоног болж байгаа юм. Иймээс тус улс руу зорчих иргэдийг халуунаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Yonhab news




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө