Партизаны гудамжны авто замыг өнөөдрөөс хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ

Партизаны гудамжны авто замыг өнөөдрөөс хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ

Сүхбаатар дүүрэг тавдугаар хороо Партизаны гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил 2023 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 22:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 07-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Урт- 0.250 км, Өргөн- 9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө