"Алтайн залуус" чуулга уулзалтаар танилцаж, гэрлэлтээ батлуулсан хосуудад гэр болон 50 бог мал бэлэглэжээ

"Алтайн залуус" чуулга уулзалтаар танилцаж, гэрлэлтээ батлуулсан хосуудад гэр болон 50 бог мал бэлэглэжээ

Говь-Алтай аймгийн гэр бүлгүй залуучуудыг танилцуулах зорилготой "Алтайн залуус" чуулга уулзалтаар танилцсан гурван хос өчигдөр /2023.08.02/ хуримаа хийсэн юм. 

Хосуудад аймгийн зүгээс өргөө цагаан гэр болон 50 бог мал бэлэглэж байгаа тухай тус аймгийн засаг дарга мэдээллээ.

Энэ тухай Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, "Гурван хосынхоо хуримыг ёсолж, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Д.Амарбаясгалан сайд, нутгийн зөвлөл болон Б.Энх-Амгалан сайдын зүгээс хуримаа хийж буй гурван хосдоо өргөө цагаан гэр бэлэглэж байгаа. Мөн аймгийн зүгээс нутаг орондоо гэр бүл болон амьдарч байгаа залуучуудаа дэмжих зорилгоор малчин залуус гэр бүл болбол 50 бог мал буюу эм ямаагаар өмч тасалж өгөх журамтай юм. Үүний дагуу хосууддаа өмч тасалж өгч байна" гэж хуримын ёслолын үеэр хэлжээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө