Нийслэлийн хэмжээнд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна

Энэ хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй нийт 47 сургууль нийслэлд байна. Эдгээр сургуулиудын 12 нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй. Өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүд болон холбогдох яам агентлаг, нийслэлийн удирдлагууд тус дүүрэгт ажиллаж, хүндрээд байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэж ажиллажээ. 

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд:

  • Холбогдох тушаал, шийдвэрийн боловсруулалт, баталгаажуулах
  • Хөрөнгө оруулалт, урсгал зардалд шаардагдах төсөв, санхүүжилт, барилгын зураг, төсөв магадлуулах, аудитын дүгнэлт гаргуулах
  • Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хичээлийн байрын засвар, түрээс, тоног төхөөрөмжийн хангалтын сайжруулах
  • Хамран сургах тойрог, сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, хүний нөөцийн зохицуулалт хийж байна.



Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө