"Ардын хүү" хочит О.Пүрэвийн гэр бүлийг нэг өрөө байртай болгох аяныг албан ёсоор эхлүүлжээ

"Ардын хүү" хочит О.Пүрэвийн гэр бүлийг нэг өрөө байртай болгох аяныг албан ёсоор эхлүүлжээ

Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв өчигдөр /2023.08.01/ гэнэт зүрх нь хаагдаж, зуурдаар таалал төгссөн харамсалтай мэдээлэл гарсан. 

Тэрээр 1991 онд Төв аймагт төрсөн бөгөөд багаасаа ямар ч ажлыг гололгүй хийж, амьдралд бууж өгөлгүйгээр шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Ард түмний хайртай хүү О.Пүрэв нь 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 2007 оноос хойш тасралтгүй холимог тулаанаар хичээллэн, холимог тулааны Дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалагийн шавь болж байжээ.

Өнгөрсөн хугацаанд “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн. Мөн 2014 онд зохион байгуулсан Монголын "UFC MGL-1"-ын 57 кг-ын аварга бөгөөд холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй шилдэг тамирчин байв.

Иймд "Ардын хүү" О.Пүрэвийн гэр бүлийг нэг өрөө байртай болгох аяныг албан ёсоор Монголын холимог тулааны "MGL-1 FC" холбооноос эхлүүлж, мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд, "Ардын хүү" хочит О.Пүрэвийн гэр бүлийг  нэг өрөө байртай болгох аяныг албан ёсоор Монголын холимог тулааны "MGL-1 FC" холбооноос эхлүүллээ. Та бүхнийг их бага гэлтгүй сэтгэлийн хандив өргөөсэй гэж хүсч байна.

Зарим хүмүүс амьд сэрүүнд нь туслахгүй яасан юм эсвэл хандив гуйхаар ч хүн биш шүү гэсэн сэтгэгдлүүд бичсэн байна. Ардын хүү маань өөрийн хүч хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрсэн тэр түүхийг бүгд мэднэ. Гэвч Холимог тулааныхан бид бие биендээ үргэлж дэмжиж тусалсаар ирсэн. Тэрийгээ ил зарладаггүй болохоор тэр бүр хүмүүс  мэдэхгүй байх. Тэгж зарлаж шоу хийх ч сонирхол бидэнд ч байсангүй. Тиймээс та бүхнийг сөрөг бүхнээ гээж хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Одоо бидэнд үлдсэн үр хүүхдүүдийг нь харж хандах үүрэг л оноогдлоо. Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай гэдэг ардын үг байдаг. Аавыгаа дурсан санах сэтгэл, аав шигээ хүн болох итгэлийг өвлийн хүйтэнд түлээ нүүрс, ус зөөх гэсэн хүнд ажлуудад жиндүүлэхгүйн тулд бүх юм нь бэлэн дулаан байртай бологдээ дүү нар минь" гэжээ. 

 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө