СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт автомашинтай зорчиж явсан иргэд үерт осолдож, нэг иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт автомашинтай зорчиж явсан иргэд үерт осолдож, нэг иргэн нас баржээ

Ховд аймагт автомашинтай зорчиж явсан иргэд үерт осолдож, нэг иргэн нас баржээ.

Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 18:20 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид 06:00 цагт шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө