ЦУОШГ: Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл болсон

ЦУОШГ: Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл болсон

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр болсон байгалийн үзэгдлийн талаар ЦУОШГ-аас тайлбар гаргажээ.

Уг тайлбарт "Өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон энэ үзэгдэл нь дэвсгэр гадаргын халалтаас үүссэн борооны бөөн үүлний өмнөх хүчтэй уруудах урсгалтай холбоотой нөөлөг салхины үзэгдэл юм. Газрын гадаргын байдлаас шалтгаалж шороон хана босдог. Шороон хананы дээд тал нь цагаан өнгөтэй байгаа нь тэр түвшинд агаарын температур 0° градус байна гэсэн үг. Агаарт байсан усны уур өтгөрөлтийн 0° градусын түвшинд хүрээд үүл болж харагдаж байна. Мөн агаар дахь шороо, тоосонцор нь үүлэн дэх усан дусал томроход чухал үүрэг гүйцэтгэдэг" гэдгийг тодотгосон байна. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө