"Хүрээ цам" даншиг наадмын үеэр сээр цохих тэмцээн болно

"Хүрээ цам" даншиг наадмын үеэр сээр цохих тэмцээн болно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран "Хүрээ цам" даншиг наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар өнөөдөр /2023.08.02/ мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар үндэстний ёс заншилтай холбоотой олон тэмцээн уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

"Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин үзэж сонирхсон. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн болох бөгөөд Монголчуудад төдийгүй гадаадын жуулчдад сонин байх болов уу” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө