С.Энхтөрийн "Дүүгүүр хээр" морь сэрвээний хэмжилтээр хасагдаж, араас нь гаргаж тавьсан гэх мэдээлэл худлаа гэв

С.Энхтөрийн "Дүүгүүр хээр" морь сэрвээний хэмжилтээр хасагдаж, араас нь гаргаж тавьсан гэх мэдээлэл худлаа гэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Монголын шигшмэл хурдуудын "Их хурд-9” зэрэг томоохон наадмын түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Улсын алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн "Дүүгүүр хээр" морь өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр тэнгэрт дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

"Дүүгүүр хээр" морь улсын их баяр наадамд сэрвээний хэмжилтээр хасагдсан юм. Уяачын зүгээс тухайн үед маш их гомдолтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд хэмжиж үзээд 141 см огт хүрээгүй гэж байсан. Тэгвэл Хэнтий аймгийн 100 жилд хээр морь айргийн гуравт хурдалж ирээд ийнхүү харамсалтай хэрэг гарчээ.

Үүнтэй холбогдуулан "Дүүгүүр хээр" морь Хэнтийн 100 жилд уралдахдаа сэрвээний хэмжилтээр хасагдсаж, уяач Б.Отгонсэлэнгийн хээр морьтой араас нь тавьсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм. Бид МУАУ С.Энхтөрөөс энэ талаар тодруулахад, "Тэр бол худлаа мэдээлэл. Миний хээр морь хэмжээндээ байгаа тул сэрвээний хэмжилтэд орж, асуудалгүй уралдсан" гэсэн мэдээллийг өгсөн юм.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө