"Хүрээ цам" даншиг наадмын үеэр Хүй долоон худаг руу нэмэлт автобус явна

"Хүрээ цам" даншиг наадмын үеэр Хүй долоон худаг руу нэмэлт автобус явна

"Хүрээ цам" даншиг наадам наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан МУБИС-ийн автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд таван автобус үйлчлэхээр болжээ. 

Тодруулбал,

  • 2023 оны наймдугаар сарын 5-ны 07:00-23:00 цаг
  • 2023 оны наймдугаар сарын 6-ны 08:00-22:00 цаг гэсэн цагийн хуваарийн дагуу эхлэл цэг МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдөлнө.

Мөн эдгээр автобус дайран өнгөрөх буудлуудад зогсоно гэж мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө