Баянхонгор-Алтай чиглэлийн "Нарийн гүүр" үерийн улмаас зах хэсгээрээ эвдэрсэн тул автомашины хөдөлгөөнийг хаажээ

Баянхонгор-Алтай чиглэлийн "Нарийн гүүр" үерийн улмаас зах хэсгээрээ эвдэрсэн тул автомашины хөдөлгөөнийг хаажээ

Наймдугаар сарын 2-ны 07:30 цагийн байдлаар Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу "Нарийн гүүр"-ний хөдөлгөөнийг түр хаасан тул тус чиглэлд зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхаарууллаа.

Өчигдөр /2023.08.01/ орсон аадар борооны улмаас "Нарийн гүүр"-ний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж, нарийссан байдалтай байгаа юм.

Түүнчлэн Баянхонгор чиглэлээс ачааны нэг автомашин, гурван автобустай 104 зорчигч,  суудлын 30 автомашинтай 80 орчим иргэн усанд боогджээ.

Эвдрэл үүссэн зам дээр аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагын алба хаагчид, Онцгой байдлын газраас эргүүл, бүсийн инжeнeр ажиллаж байгаа талаар мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө