Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн өчигдөр /2023.07.13/ Унгарын нийслэл Будапештэд эхэлсэн юм.
Манай улсаас найман тамирчин гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцож байна. Тэмцээний эхний өдөр 57 кг жинд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ З.Занабазар Ираны Ахмад Мохаммаднежаджаванд 1:4-өөр, 74 кг-ын жинд ОУХМ О.Сүлдхүү Израилийн Митчелл Финесилверт 2:6-гаар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга дөрвөн барилдаан хийж аварга болсон юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2022”, “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар хүч үзнэ.