Хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн долдугаар сарын 12-16-ны хооронд Тайландын Бангкок хотод болж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 33:24.79 цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд долоон удаа оролцож зургаад нь түрүүлж байсан юм.